Анхаагийн блог | |
TOEFL Practice Test - Structure Exercise
TOEFL Practice Test - Structure Exercise
Main Subject 1. It is said he was a man, _________ to have the vision of an eagle and courage of a lion. (A) who appeared (B) he appeared (C) that appears (D) and appears 2. Before Johnson & Smith reached great heights in the business world, ______ encountered many great difficulties in promoting their theories and methods. A. they B. who C. which D. and 3. After the discovery of the abandoned getaway vehicle, ________ believ... Хэрэглээ, хөрөнгө оруулалт /лекц/
Кейнсийн үйлдвэрлэл тэнцвэрийн макро эдийн засгийн загварт эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь нийт (үр ашигтай) эрэлт юм. Түүнийг хялбарчилсан байдлаар хэрэглэгчдийн зарлага (с) ба хөрөнгө оруулалт (I) – ын нийлбэртэй тэнцүү гэж үздэг. Хэрэглэгчийн зарлагыг тухайн татвар төлсний дараах орлогын өөрчлөлтөөс үл хамаарах ба хамаарах гэж ангилдаг. Энэхүү хамаарлыг хэрэглээний функциэр илэрхийлж болно. Түүний нөгөө тал нь хадгаламжийн функц байна. Хэрэглээний ба хадгаламжийн муруйн (дээш, доош) шилжилт нь хэрэглэгчдийн хуримтлуулсан баялгийн түвшинд гарсан өөрчлөлт, үнэ ба татвар ноогдуулалт, түүнчлэн хэрэглэгчдийн өр төлбөрийн хэмжээнд гарсан өөрчлөлт болон өрхийн аж ахуйн хүлээлт, харьцангуйгаар тэдгээрийн орлогод гарч болох өөрчлөлтийг тусгадаг. Дундаж ба ахиу хадгалах ба хэрэглэх хандлагын үзүүлэлтүүд нь хадгаламж ба хэрэглээний функцийн шинж чанарыг тодорхойлох боломж олгодог бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар татвар төлсний дараах орлогын дурын өөрчлөлтөөс хамаарах хэрэглэгчийн зардлын болон хадгаламжийн өөрчлөлтийг төлөвлөдөг. Хөрөнгө оруулалтын зардал нь нийт зардлын нөгөө нэг бүрдэл нь юм....
2009 оны хамгийн мэдүүштэй сэтгэл зүйн арван судалгаа
2009 онд сэтгэл зүйн болон неврологийн маш олон судалгаа хийгдсэн. Доор дурдах 10 судалгааг хамгийн амьдралд хэрэгтэй бөгөөд мэдүүштэй гэж үзлээ.
1. Хэрвээ та ямар нэгэн үнэтэй зүйл авах болон дурсамжтай цагаа өнгөрөөх боломж хоёроос сонгох шаардлага гарвал цагаа зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзээрэй.Сан Францискогийн их сургууль дээр хийсэн судалгааны дүнд таны хийж байгаа зүйлс чинь худалдаж авах эд зүйлсээс чинь хамаагүй илүү аж жаргал өгдөг байна. Үүнд хоёр шалтгаан байдаг байна. Эхлээд бидний дасах чанар бөгөөд ямар нэгэн зүйлийг худалдаж аваад хэдэн долоо хоногийн дараа хүсэл буурах болон нөгөө нь туршлага буюу өөрийн болгохоос илүүтэйгээр энэ нь харилцааг сайжруулж байнгийн өөрчлөгдөж байдаг нь онцлог байна. 2. Эхний сэтгэгдэл үнэлэмж дээр суурилдаг. Байгалийн Неврологийн тэмдэглэл сэтгүүл дээр нийтлэгдсэнээр сэтгэгдэл кодлож үлдээх явцад хамгийн их ажилладаг тархины хоёр хэсэг буюу amygdala болон posterior cingulate cortex нь сэтгэл хөдлөлөөр итгэл үүсч Нийт эрэлт, нийт нийлүүлэлт /тест бодлого дасгал/
1. Нийт эрэлтийн муруй нь баруун тийш шилжилт хийх нь юуг тусгаж чадах
вэ? а) Үнийн түвшин ба бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нэгэн зэрэг өссөнийг. б) Бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөөгүй үед, үнийн түвшин өссөнийг. в) Үнийн түвшин өсч, бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ буурсныг д) Өмнөх бүх хариулт буруу 2 Нийт эрэлтийн муруй нь баруун ба зүүн тийш шилжилт хийх үр дүн адилхан гэвэл: а) Энэ шилжилт нийт нийлүүлэлтийн муруй нь хэвтээ хэрчим дээр явагдана. б) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн босоо хэрчим дээр явагдана. в) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчим дээр явагдана. г) Эдийн засаг нь зогсонги байдалд байна. д) Өмнөх бүх хариулт буруу. 3 Хэрэв үнэ өсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурч байвал энэ нь дараах шалтгаантай холбоотой: а) Нийт эрэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй. б) Нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй. в) Нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй. г) Нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш ... Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / бодлого дасгал, тест, асуулт, хариу /
1. Дор дурьдсан хүмүүс нь ажил эрхлэлт болон ажиллах хүчинд хандах
хандлагын үүднээс авч үзвэл дараах 3 бүлэглэлтийн алинд нь хамаарагдах вэ? - ажил эрхэлж буй хүмүүс (Аэ) - ажилгүй хүмүүс (Аг) - ажиллах хүчний бүрэлдэхүүнд ордоггүй хүмүүс (АХб.о)
а) Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилчин б) Хагас ажлын дэглэмд шилжсэн ажилчин в) Эрүүл мэндийн улмаас цаашид ажиллаж чадахгүй болсон багш г) Урт хугацааны турш ажил хайгаад олохгүй учраас цаашид ажил хайхаа больсон ажлаас халагдсан хүн д) Их дээд сургуулийн өдрийн ангид сурч буй оюутан е) Их дээд сургуулийн оройн ангид сурч буй автомеханик ж) Зөвхөн гэрийн ажил хийдэг, гэрийн ажилтай эзэгтэй з) Ажлын хагас цагаар номын санчаар ажилладаг гэрийн ажилтай эзэгтэй 2. Хүснэгт 2.1-д нэг дэх болон тав дахь жилийн хөдөлмөрийн нөөцийн болон ажил эрхлэлтийн тухай тоо мэдээ өгөгджээ. /мянган хүн/ Хүснэгт 2.1
Нэг дэ... Худалч хүмүүсийг хэрхэн яаж таних вэ?
Янз бүрийн зорилгоор хүмүүс худал хэлдэг. Зарим үед худал ярих нь тустай ч гэдэг. Гэхдээ л худал үг, яриа нь хүнийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэх зэрэг сайнаасаа илүү муу үр дагавартай болох нь тодорхой.
Шинж тэмдэг нэг. Худал ярьсандаа зэмлүүлсэн хүмүүс үүнийгээ цайруулахын тулд бүх хүчээ дайчилдаг. Тэд бий болсон нөхцөл байдлыг яршигтай удаан, шаргуу хэлэлцэхэд бэлэн байдаг. Худал яригчид сэдвээсээ хазайж, түргэн өөрчлөхийг эрхэмлэдэг. Учир нь баригдах аюул буйг мэдэрдэг. Шинж тэмдэг хоёр. Нарийн ширийн детальд анхаар. Тодорхой баримт, дэлгэрэнгүй үйл явдлын талаар гацаж, будилан ярьж байгаа хүний ярианд бүү итгээрэй. Ерөөсөө тийм зүйл болоогүй байх магадлал өндөртэй. Шинж тэмдэг гурав... Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / онол /Зах зээлийн тогтолцоонд эдийн засгийн тогворгүй байдал нь түүний мөчлөгт хөгжил, ажилгүйдэл, үнийн өсөлт зэрэг хандлагаар илэрдэг. Зарчмын хувьд эдийн засгийн мөчлөг нь уналт, зогсонги байдал, өрнөлт, сэргэлт гэсэн үе шатыг өөртөө багтаах бөгөөд гэвч эрчимжилт үргэлжлэх хугацаа нь түүний хөгжлийн тодорхой нөхцөл байдлаас хамаардаг. Зах зээлийн эдийн засгийн мөчлөгт хөгжлийн шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Ихэнх эдийн засагчид, ялангуяа Дж.М.Кейнсийн дараагаар үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өсөлт бууралт нь нийт зардал, түүний өөрчлөлтийн хэмжээнээс шалтгаалдаг гэж үзэх болжээ. Ажилгүйдэл нь мөчлөгийн, шилжилтийн, бүтцийн хэлбэрээр илэрдэг. Зах зээлийн тогтолцооны үйлчлэлийн хувьд авч үзвэл сү... Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь / бодлого дасгал, тест, хариу /
Дасгал
1. Хүснэгт 1.1 дээр АНУ-ын гурван жилийн (тэрбум доллараар) нэрлэсэн ҮНБ-ний хэмжээг харуулсан тоо мэдээ өгөгджээ. Он Нэрлэсэн ҮНБ Үнийн индекс (хувь) Бодит ҮНБ
1929 1933 1939 104 56 91 121 91 100 - - -
а). Дээрх 3 жилийн аль нь суурь он бэ? б). 1929-1933 онуудад үнийн түвшин хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ? в). 1933-1939 онуудад үнийн түвшин хэрхэн өөрчлөгдсөн бэ? г). Жил бүрийн бодит ҮНБ-ийг тооцно уу. ҮНБ-ний дефлятор ба инфляторыг ямар тохиолдолд та ашигласан вэ?
2. Хүснэгт 1.2 дээр өгөгдсөн тоо мэдээг ашиглан дараах үзүүлэлтүүдийг тооцоолно уу. а) Орлогоор тооцсон ҮНБ-ний хэмжээ. б) Зарлагаар тооцсон ҮНБ-... Нийт эрэлт, нийт нийлүүлэлт / онол /Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн үндсэн загвар нь нийт эрэлт (AD) ба нийт нийлүүлэлт (AS)хоёрын тэнцвэрээр дамжин илэрхийлэгдэнэ. Нийт эрэлт гэдэг нь үнийн дурын боломжит түвшинд хэрэглэгчдийн худалдан авахад бэлэн байгаа үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээтэй тэнцэх эдийн засгийн цогц нэгтгэл мөн. Нийт эрэлтийн загварыг график дээр дүрслэн харуулбал үнийн түвшин ба үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авах бодит хэмжээ хоёрын хоорондох хамаарлыг харуулсан сөрөг налалттай муруй байна. Үндэсний нийт бүтээгдэхүүний хэрэглээний (худалдан авалтын ) өөрчлөлтөнд үнэ ба үнийн бус хүчин зүйлс нөлөөлнө. Үнийн хүчин зүйлсийн нөлөөлөл нь бараа үйлчилгээний нийт эрэлтийн хэмжээний өөрчлөлтөөр дамжин тодор... I сэдэв. Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь/ онол /Улс орны эдийн засгийн байдлын шинжилгээ нь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ, үндэсний орлого, нийгмийн орлого ба зарлагын бүтцийг тусгадаг үндэсний тооцооны системд тулгуурладаг. Үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт бол үндэсний нийт бүтээгдэхүүн буюу цаашид ҮНБ гэе. ҮНБ нь жилийн турш эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Ингэхдээ, үйлдвэрлэлийн бус бүхийл үйл ажиллагааг (санхүүгийн болон, эцсийн бүтээгдэхүүнийг дахин борлуулахтай холбогдсон) хасаж тооцно. ҮНБ- ийг тооцохдоо цаашид дахин боловсруулсан болон дахин худалдах зориулалт бүхий завсрын бүтээгдэхүүнийг тооцдоггүй. Энэ нь үйлдвэр... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудhttp://www.sportiin-tsonh.nethttp://www.liverpoolfc.miniih.com АнгилалуудМиний нүдээрх СПОРТВидео клип Хичээлтэй холбоотой бие даалтууд Сүүлийн бичлэгүүдMicroft excel дээр Web хийсэн ньMicrosoft EXCEL webiin nuur Шинэ үеийн Liverpool клуб FC liverpool - Бидний түүх Alberto Aquillani ба AS Roma Coldplay - Yellow Inna - Love O-Zone - Dragostea Din Tei Minii durtai SPORT - Хөлбөмбөг Зуны олимпийн XXXII наадамд нэрээ дэвшүүлсэн хотууд Manai angiinhnii haritsuulalt Alban baigullagiin butets Map of Ulaanbaatar Цалингийн хүснэгт Бенитез : Роналду шилдэг нь биш Найзуудarch_tseegiihuslen Pabunaa Telmen amigo erida |