Анхаагийн блог | |
ЯАГААД БИД СЭТГЭЛ СУДЛААЧИД ХАНДДАГ ВЭ?
Энэ ертөнцөд эргэлзээтэй асуудлууд их олон байдаг. Хүүхэд байхаасаа л энэ их эргэлзээ бүрийн цаадах учир шалтгаан түүний хариултуудыг олох гэсэн эрмэлзлэлээр дүүрэн байж дээ. Юмс бүрийн нарийн учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэл хүүхэд бүрт л адилхан байдаг зүйл шиг. Харин бид насанд хүрсэн хойноо энэ их олон эргэлзээнийхээ нэгээхэн хэсгийг ч болов “ тайлж” чадсан болов уу? гээд бодохоор үгүй ч юм шиг. Ертөнцийг танин мэдэх гэсэн оролдлого хүүхэд наснаас насанд хүрэх үе хүртэл “эрийн цээнд хүрч ”эргэлзээ бүрийн “тайлал” тайлбарууд бэлэн байх мэт санаж явсан бодол санаанууд хүртэл одоо ч э...
Рanic -түгшүүр танд юу хэлдэг вэ?Та ажил амьдралынхаа туршлагаас сэтгэлийн түгшүүр болон panic ямар нэгэн зүйл болохгүй байна гэсэн мэдээлэл өгч байдгийг та анзаарсан уу. Энэхүү түгшүүрийн сигнал буюу дохиолол холоос ирдэг байна. Тэртээ чулуун зэвсгийн эрин үеийн өвөг дээдэс маань өндөр мэдрэмж, сонор сэрэмжтэй байсан гэдэг. Тэд гүн өтгөн харанхуй ойд явж байхдаа сэтгэлд түгшүүр үүсэж, булчин шөрмөс нь чангарахыг мэдэрч, ямар нэгэн үл мэдэг дуу чимээ гарахад өөрсдийгөө хамгаалахад аль хэдий нь бэлэн болсон байдаг аж. Хэрэв тэд түгшүүрийн дохиоллыг мэдрэх мэдрэмж сул байсан бол аль хэдий нь амьтны идэш болж та бидний өнөөдрийн амьдрал үргэлжилэхгүй байх байсан билээ. Сэтгэл түгшилтээр хариу үйлдэл үзүүлэх: Сэтгэлийн түгшүүр зовнил /anxiety/ гэж юу вэ?
Бид өдөр тутам ахуй амьдралын асуудлуудаа зохицуулах, хүүхдийнхээ төлөө санаа зовох, ханьтайгаа ойлголцож амар тайван харилцаатай байх, гэртээ болон ажил дээрх үүрэг хариуцлагаа зохицуулах зэрэг санаа зовоох зүйл мундахгүй ар араасаа урган гарч сэтгэл зовнилд орох явдал түгээмэл. Энэ бол бидэнд аюул занал болон дарамт шахалтыг даван туулахад туслах байгалиас заяасан “биеэ хамгаалах болон зугатаах”хариу үйлдэл бөгөөд түр зуурын хэвийн үзэгдэл юм. Ихэнх тохиололд айдас нь юу айлгаад байгаа нь тодорхой байхад түгшүүр зовнил яг юу гэдгийг тодорхойлоход төвөгтэй байдаг.
Сэтгэл зовних эмгэгтэй байх нь жирийн сэтгэл зовнилоос ихээхэн ялгаатай. Зарим үед сэтгэл зовнил нь хэтэрхий хурц, амархан үүсч тухайн нэг нөхцөл байдал үүсэх үед дагалдаж бий болдог байна. Цаашлаад айдас нь сэтгэл зовнилтой хавсран бидний амьдралдаа сэтгэл хангалуун байх чадварт эсвэл юу хийх ёстойг шийдэхэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Айдас болон сэтгэл зовнилын шинж тэмдгийн талаар санаа зовоосон зүйлс нь ихэнхидээ сэтгэл зовних эмгэгийг илэрхийлж байдаг. Сэтгэл зовних эмгэг нь эмчилгээ засал авахдаа сайн тул эмчилгээ хийлгэх нь хуучин байдалдаа эргэн ороход ихээхэн тустай. Сэт... Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв
МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ СУДЛААЧИДТАЙ 11-331175 УТСААР ХОЛБОГДООРОЙ. Хаяг:МУИС-ийн ЭЗС-ийн замын урд, Сэтгэл зүйн төв....
Сэтгэл гутралд ямар шалтгаанууд нөлөөлдөг вэ?
Сэтгэл түгшүүр, зовнил болон эрч хүчгүйгээ мэдрэх мэдрэмжийг бий болгодог олон шалтгаан байдаг. Тэдгээр нь бидний өдөр тутмын нэгэн хэвийн амьдралд төдийгүй амьдралын аливаа нэг асуудлыг шийдвэрлэх чадварт нөлөөлнө. Сэтгэл гутралд ороход нөлөөлдөг зарим нэг шалтгааны жишээг дор дурьдлаа: Үхэл хагацал үзэх, гэр бүл салж сарних,Хүнд өвчин тусахХүчирхийлэлд өртөж байсан, хүчирхийлэлтэй нөхцөлд амьдарч байсан буюу өөрийн биеэр хүчирхийллийг харж байсанТөгс төгөлдөр байх үзэл баримтлалХүүхэд төрүүлэх, ажлын дарамт стресс, цэвэршилтийн үе, халдварт өвчин эсвэл гэр бүлийн асуудлыг шийдэх гэх мэт гэнэтийн үйл явдлууд.Мөнгөний асуудал, ажилгүй болох, орон сууцны асуудал, нийгмээс тусгаарлагдмал байдал ...
Сэтгэл гутралд орсон үед өөртөө хэрхэн туслах вэ?Сэтгэл гутрал Гэмтлийн дараах сэтгэцийн хямрал /Post-Traumatic Stress Disorder PTSD/-Гэмтлийн дараах сэтгэцийн гэмтэл Стрессорын аюул занал, айлган сүрдүүлэлт, тамлан тарчилгах гэх мэт бие махбод хийгээд сэтгэлийн цохилтыг тухайн цаг мөчид нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч, биеэрээ туулж өнгөрөөсөн нэрвэгдэгсэд /хохирогчид/ хожим хойно хэдэн долоо хоног, сар жилийн дараа айдас, үзэн ядалт, сэтгэл гутрал гэх мэтийн маш хүчтэй сэтгэлийн дарамт илэрч болно. Ийм сэтгэлийн хямралыг “гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг буюу стрессийн хариу үйлдэл” гэдэг. Үүнд нэрвэгдэгсдэд дараах шинжүүд илэрнэ: Стрессорын цохилт буюу /сэтгэцийн гэмтэл/ авах үед үүсэж байсан тааламжгүй мэдрэмжүүд: тухайлбал, айдас, уур хилэн, үзэн ядалт,өвдөлт, сэтгэл түгшилт буюу бусад сөрөг сэтгэл хөдлөл байн байн хурцаднаӨсвөр насны хүүхдийн сэтгэлзүй“Хань мэт зөвлө” Нас: 10 -12 эрт үе, 13-15 дунд үе, 16-17 хожуу үе, Түлхүүр үг: “Би хэн бэ” “Би бол давтагдашгүй хүн” “Надаар бүү оролд” ... Сургуулийн насны хүүхдийн сэтгэлзүй“Харц мэт дагуулж сурга” Нас: 6 наснаас сурагч болох / авьяас, чадварын нууцлаг үе Хүүхэд сургуульд орох явдал бол гэр бүлийн нийгмийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгодог. Тэд амьдралынхаа 12 жилийг ерөнхий боловсролын сургуультай холбох болж байна. Энэ хугацаанд хүний эзэмшвэл зохих ертөнцийн зүй тогтол, шинжлэх ухааныг танин мэдэж, бусдад болон өөртөө итгэн найдах, бие даасан ба хамааралтай байх хэм хэмжээг ойлгох сэтгэлзүйн суурь боловсролыг эзэмшиж, насанд хүрэгчдийн амьдралд бэлтгэгддэг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэлзүй“Хатан мэт асар” Нас: 3 – 6 нас Энэ насныхны “яагаад” гэж аливаа юмны учрыг олох гэж эхлэл төгсөлгүй асуулт тавина. Тэд ядарч цуцашгүй маш их энергитэй бяцхан хүмүүс. Монголчууд энэ үеийнхнийг “жаран чавганцын ажил хийж байна” гэдэг. Өөрийн “би”-гээ тодорхойлж, “би бол би”, эмэгтэй эсхүл эрэгтэй гэдгээ мэдрэх үе. Энэ насныхан эгоцентрик буюу анхаарлын төвд байхыг хүсэн тэмүүлсэн хэвээр байн... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудhttp://www.sportiin-tsonh.nethttp://www.liverpoolfc.miniih.com АнгилалуудМиний нүдээрх СПОРТВидео клип Хичээлтэй холбоотой бие даалтууд Сүүлийн бичлэгүүдMicroft excel дээр Web хийсэн ньMicrosoft EXCEL webiin nuur Шинэ үеийн Liverpool клуб FC liverpool - Бидний түүх Alberto Aquillani ба AS Roma Coldplay - Yellow Inna - Love O-Zone - Dragostea Din Tei Minii durtai SPORT - Хөлбөмбөг Зуны олимпийн XXXII наадамд нэрээ дэвшүүлсэн хотууд Manai angiinhnii haritsuulalt Alban baigullagiin butets Map of Ulaanbaatar Цалингийн хүснэгт Бенитез : Роналду шилдэг нь биш Найзуудarch_tseegiihuslen Pabunaa Telmen amigo erida |